American Express Homepage

Prev 1 /5 Next
Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.

  • Компанийн тухай
    close

    Компанийн тухай

    American Express нь амьдралыг баялаг болгож, бизнесийн амжилтыг бүтээх арвин туршлага, мэдлэг, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхий дахинаа түгээгч компани юм.

    1997 оноос эхлэн тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж  American Express нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэрүүлсэн. Харилцагчид, олон улсыг хамарсан дэд бүтэц, нэр хүндээрээ дэлхий дахинаа хэдийнэ танигдаж, цар хүрээгээ өргөн  тэлжээ.

    2014 онд American Express® картын үйлчилгээг Голомт банк нэвтрүүллээ. American Express-тэй байгуулсан хэлэлцээрийн дагуу Голомт банк American Express нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөрийн картын үйлчилгээ явуулах болсон ба энэ картаар Монгол Улсад гүйлгээ хийх боломжтой боллоо. American Express нэрийн бүтээгдэхүүнтэй холбоотой бүх асуудлыг Голомт банк хариуцна.

  • Вэбсайтын Дүрэм, Журам
    close

    Вэбсайтын Дүрэм, Журам

    Голомт банкны вебсайтын дүрэм, журам

    Сүүлийн сайжруулалт: 2013 оны 4-р сарын 8

    American Express брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээний вебсайтуудад зочлогчид нь дараах дүрэм журмыг дагаж мөрдөх хэрэгтэй. Та вебсайтад нэвтэрснээр энэхүү дүрэм журмыг хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ. 

    1. САЙТЫН ЭЗЭМШИГЧ

    American Express-ийн тусгай зөвшөөрөлтэйгээр Голомт банк энэхүү сайтыг эзэмшиж, удирддаг. American Express компани болон түүний охин компани, салбар компаниуд нь сайтад үүрэг хариуцлага хүлээхгүй болно. 

    2. ХУУЛЬ БА ЖУРАМ

    Сайтад зочлогч, сайтын хэрэглэгчид нь олон улсын, холбооны, улс орны, дотоодын хууль, журмуудыг дагаж мөрдөнө. 

    3. ЗОХИОГЧИЙН ЭРХ/ХУДАЛДААНЫ ТЭМДЭГТ

    Энэхүү сайтад байрлах Худалдааны тэмдэгтүүд, лого болон үйлчилгээний тэмдэгтүүд нь Голомт банк, American Express, бусад холбогдох этгээдийн өмч болно. Хэрэглэгчид нь Голомт банк, American Express эсвэл тэмдэгтийг эзэмших гуравдагч этгээдийн бичгэн зөвшөөрөлтэйгээр веб хуудаст байршуулах, тэмдэгтийг холбоос болгон ашиглахаас бусад тохиолдолд тэмдэгтийг ашиглахыг хориглоно. Сайт дээрх мэдээ мэдээлэл, агуулга, сайтаар дамжин нэвтрэх програм хангамж нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хэрэглэгчид нь сайт дах мэдээ мэдээллийг арилжааны болон олон нийтэд түгээх зорилгоор засах, хуулбарлах, тараах, дамжуулах, хэвлэх, нийтэд гаргах, худалдах, зөвшөөрөл авах, ашиглахыг хориглоно. 

    4. ХОЛБООС, ДАМЖИН НЭВТРЭХ САЙТУУД 

     

    ЭНЭХҮҮ САЙТ НЬ БУСАД САЙТУУДРУУ ХОЛБОГДОХ ХОЛБООСЫГ БАЙРЛУУЛСНААР ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН САЙТАД НЭВТРЭХ, ГУРАВДАГЧ САЙТЫН МЭДЭЭЛЭЛ ЭНЭХҮҮ САЙТАД ХОЛБООСООР БАЙРШСАН БА ГОЛОМТ БАНК, AMERICAN EXPRESS НЬ ХОЛБООС САЙТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧЛЭХ, ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ. САЙТАД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН САЙТРУУ ДАМЖИХ ХОЛБООСЫГ БАЙРШУУЛСНААР ГОЛОМТ БАНК ТУХАЙН САЙТАД БОЛО САЙТЫН ЭЗЭМШИГЧ, НИЙЛҮҮЛЭГЧИД БАТАЛГАА, БАТЛАН ДААЛТ, ИВЭЭН ТЭТГЭЛЭГ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭГҮЙ БӨГӨӨД ХОЛБООС САЙТААС АВСАН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, ИНТЕРНЭТЭЭР ДАМЖУУЛАН АВСАН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ БАЙДАЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. 

    Голомт банк энэхүү сайтад баталгаажаагүй текст оруулахгүй бөгөөд аливаа баталгаажаагүй холбоосыг устгах эрхтэй.  Голомт банк, [American Express]  нь холбоосоор холбогдсон өөрийн эзэмшлийн вебсайтаас бусад гуравдагч этгээдийн вебсайтад хариуцлага хүлээхгүй ба аливаа эрсдэлийг хэрэглэгч хариуцна.  

    Холбоос вебсайт нь өөрийн дүрэм журам, нууцлалын журам, хувийн мэдээллийг дамжуулах журам зэрэг тус тусын журмуудтай бөгөөд эдгээр нь энэхүү сайтын дүэрм, журмуудаас ялгаатай гэдгийг анхаарах нь зүйтэй. Холбоос вебсайтьын дүрэм журмуудад Голомт банк болон American Express байгууллага нь 

     

    5. БАТАЛГАА ГАРГАХГҮЙ

     

    САЙТАД ТАВИГДСАН БҮХ АГУУЛГА, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД БОЛОН ӨӨР САЙТААС ХОЛБОЖ ТАВЬСАН (“ХОЛБООТОЙ САЙТ”) БҮХ МЭДЭЭЛЛҮҮД НЬ ТОДОРХОЙ ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ, ЗОРИЛГО, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮНЭН БОДИТ БАЙДАЛ БОЛОН ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН БУСАД БҮХ ТОХИОЛДОЛД ЯМАР НЭГ БАЙДЛААР ШУУД БОЛОН ШУУД БУС БАТАЛГААТАЙ ГЭСЭН ҮГ БИШ ЮМ.

     

    [ХОЛБОГДОХ ХАРИЛЦАГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ДАГУУ ШААРДСАНААС БУСАД,] ГОЛОМТ БАНК БОЛОН AMERICAN EXPRESS БАЙГУУЛЛАГУУД НЬ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД САЙТААС БОЛОН САЙТТАЙ ХОЛБООТОЙ САЙТААС АВСАН МЭДЭЭЛЭЛ ЭСВЭЛ ХОЛБООТОЙ САЙТААС АВСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС БОЛЖ ХЭРЭГЛЭГЧИД УЧИРСАН ГАРЗ ХОХИРОЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО. ХЭРЭГЛЭГЧ САЙТААС БОЛОН ХОЛБООТОЙ САЙТААС АВЧ БУЙ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ БОЛОН БУСАД АГУУЛГУУДЫН ҮНЭН ЗӨВ , БҮРЭН БОДИТ БАЙДАЛД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭНЭ. АЛИВАА МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН БУСАД АГУУЛГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭЛЖ ДҮГНЭХДЭЭ МЭРГЭЖЛИЙН ЭТГЭЭДИЙН ЗӨВЛӨГӨӨ ТУСЛАМЖЫГ АВНА УУ.

      6. САЙТЫН АШИГЛАЛТАНД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ХЯЗГААРЛАЛ

    Голомт банк болон American Express байгууллагууд нь (гэрээний дагуу, иргэний эрхийн дагуу, хатуу хариуцлага болон бусад зүйл дээр үндэслэсэн байсан ч) сайтруу нэвтэрсэн болон ашигласан нөхцөлд учирч болох хохирол мөн хэрэглэгчийн комьпютерийг халдаах вирусаас учирч болох хохирол зэрэгт  (Голомт банк болон American Express байгууллагууд тухайн хохирлын талаар сэрэмжлүүлүүлсэн байсан ч) ямар нэг байдлаар шууд, шууд бус, санаандгүй, үр дагавар бүхий, эсвэл онцгой аюул заналд хариуцлага хүлээхгүй болно.

    7 .ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАГ БАЙДАЛ

    Хуулиар шаардсанаас бусдаар Голомт банк банкны серверээр шууд ирж буй бүх харилцагчийн хувийн мэдээлллийн нууцлаг байдлыг ханган ажиллах болно. Харилцагчийн мессеж буланд болон форумд бичсэн сэтгэгдлүүд нууцлаг ангилалд орж хамгаалагдахгүй. Мөн түүнчлэн Голомт банк тухайн сэтгэгдлүүдэд агуулагдаж буй мэдээллүүдийг (санаа, агуулга, оюуны өмч болон ноу-хау) тохиромжтой гэж үзсэн тохиолдолд ямар нэг хариуцлага хүлээлгүйгээр гуравдагч этгээд, толгой компани, охин компани, хамтрагч байгууллага болон American Express компанид дамжуулан ашиглаж болно.

       8. БИЧВЭРҮҮД

    Голомт банк болон American Express байгууллагууд нь Сайт дээр бичигдсэн хэрэглэгчийн мессеж, мэдээлэл болон агуулгуудыг (“БИЧВЭРҮҮД”) хянах үүргийг хүлээхгүй бөгөөд эдгээр Бичвэрүүдээс болж гарах аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй болно. Дээр дурдсан зүйлсээс үл хамааран, тодорхой хугацааны давтамжтайгаар Голомт банк сайт дээр бичигдсэн дараах утга агуулга бүхий Бичвэрүүдийг хянаж зарим нэг бичвэрийг нийтлэхээс татгалзах болон устгах эрхтэй. Үүнд:

    a.    Хууль бус, аюултай, заналхийлсэн, дээрэлхсэн, дарамталсан, гутаан доромжилсон, хулгайн шинжтэй, садар самуун, үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварласан, яс үндэс болон бусад байдлаар ялгаварласан агуулга бүхий олон улсын болоод улс үндэстний болон орон нутгийн хуулийг зөрчсөн гэмт хэрэг болон иргэний эрхийг зөрчсөн агуулгатай бол.

    b.      Зар сурталчилгаа болон өдөөн хатгалгын шинж чанартай бол.

    c.       Бусдын өмнөөс хуурамчаар бичсэн бол.

    d.      Утасны дугаар, нийгмийн даатгалын дугаар, дансны дугаар, хаяг, болон ажил олгогчийн мэдээлэл зэрэг хувийн мэдээлэл агуулсан бол.

    e.      Голомт банк болон American Express байгууллагын талаарх нууцлалын зэрэглэлтэй мэдээллийг тухайн байгууллагуудыг төлөөлж мэдээлэл хийх эрхгүй ажилтнууд дур мэдэн бичсэн тохиолдолд.

    f.        Зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг татаж авах талаар бол.

    g.       Нэг хэрэглэгч нэг ижил мессежийг олон дахин давтан бичсэн бол.

    h.      Хэн нэгэнд хаягласан гинжин захиа бол.

    9 . ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ ТУХАЙ 

    Хэрэглэгч Голомт банкинд сайтыг ашиглах зорилгоор хувийн мэдээллээ өгч буй нь Голомт банкинд тухайн мэдээллийг бизнесийн шаардлагын дагуу олон улс дамжуулан ашиглах эрхийг олгохыг зөвшөөрч байна гэсэн үг болно.

    Хэрэглэгч сайттай холбоотой сайтуудыг ашиглахдаа нь энэхүү сайтад мөрдөгдөх мэдээлэл дамжуулах журам нь өөр байж болно гэдгийг анхаарна уу. American Express байгууллага нь тэрхүү журмуудад болон журмуудаас болж үүсэх аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй болно.

    10. ДҮРЭМ БОЛОН ЗААЛТУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

    Голомт банк хэдийд ч эдгээр дүрэм журмуудад өөрчлөлт оруулах болон сайжруулах эрхтэй ба хэрэглэгчдэд тухайн өөрчлөлтийг мэдэгдэх ба өөрчлөлтийн дагуу ашиглах болно.

     11. ДҮРЭМ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ

     Голомт банк болон American Express байгууллагууд нь эдгээр дүрэм заалтууд зөрчигдсөн тохиолдолд хуулийн дагуу хохирлоо арилгуулах бүх эрх заалтуудыг ашиглах ба шаардлагтай нөхцөлд тодорхой интернэт хаягаас сайтруу хандах эрхийг хааж болно.

      12 . НУУЦ ДУГААР/ХАМГААЛАЛТТАЙ ХЭСЭГРҮҮ НЭВТРЭХ ТУХАЙ

    Сайтын нууц дугаар болон бусад хамгаалалттай хэсэгрүү нэвтрэх эрх нь зөвхөн эрх бүхий хэрэглэгчид хамаарна.Зөвшөөрөлгүйгээр нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.

      13. ХУУЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ 

     

    Энэхүү сайтыг хэрэглэгчид нь Монгол улсын хуульд захирагдахыг хүлээн зөвшөөрсөн болно. 

  • Худалдааны тэмдэгт
    close

    Худалдааны тэмдэгт

    American Express нэр, лого, картын загвар болон үүнд холбогдох бусад оюуны өмчийг American Express эзэмшинэ. Гэрээний дагуу худалдааны тэмдэгт, нэрийг Голомт банк ашиглах эрхтэй.

  • Нууцлалын журам
    close

    Нууцлалын журам

    American Express-ийн мэдээллийн нууцлал, хамгаалалтын журам

    Товч: American Express-ийн түнш Голомт банк нь харилцагчийн хувийн мэдээлэлд хууль дүрмийн дагуу хандах эрхтэй.

    Санамж: Та болон таны итгэмжлэлт хүмүүсээс бусад хүмүүст таны ашиглаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, хувийн мэдээллийг дэлгэхгүй. Үүнтэй холбоотой хариуцлагыг American Express Групп компаниуд хариуцна. Зөвхөн танд урьдчилан мэдэгдэж, хуулийн дагуу таны хувийн мэдээллийг боловсруулж ашиглана. Хуулийн дагуу ил гаргах нөхцлөөс та татгалзах эрхтэй. 

    Боломж: American Express-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг авч буй харилцагчиддаа хуулийн дагуу зөвшөөрөгдсөн, маркетингийн зориулалтаар хэрэглэгдэж буй мэдээлэлд өөрийн мэдээллийг багтаах, багтаахгүй  байх сонголтыг  санал болгож байна. Бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ холбоотой бүхий л мэдээллийг үйлчлүүлэгчиддээ түгээдэг.

    Мэдээллийн чанар: Бид таны мэдээллийг удирдах эрх бүхий сайтар бэлтгэгдсэн ажилтнууд, дэвшилтэт технологиор хангаж нэн даруй, найдвартай хадгална. Бид таны хувийн мэдээллийг хэрэгцээт шаардлагаас удаан хугацаанд хадгалахгүй ба хуулиар зөвшөөрөгдөхөөс бусад тохиолдолд хэрэглэхгүй.

    Нууцлал, хамгаалал: Таны мэдээлэлд хандах бизнес эрхлэгчидийг хязгаарлан, хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлээс бусад тохиолдолд таны хувийн мэдээлэлд хандах эрхийг найдвартай хамгаална. Бид таны хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, устгах, өөрчлөх, батлагаажаагүй хаягаас нэвтрэх  гэх мэт аюулаас техниктехнологи, удирдлагын түвшинд сайтар хамгаалах стандартыг мөрддөг. Таны мэдээлэлд хандах эрх бүхий хүмүүсийг /гуравдагч этгээдээс/ ч гэсэн энэ хамгаалалт нууцлалын стандартыг мөрдөхийг бид шаарддаг.

    Мэдээллээ хуваалцах: Шаардлагатай тохиолдолд л зөвхөн таны урьдчилан итгэмжилсэн хамтрагч, гэр бүлийн хүмүүс таны мэдээлэлд хандсанаар хуулиар хориглогдсон үйлдэл, залилан, гэмт хэрэг гарах нөхцөлийг бууруулна.  

    Ил тод байдал ба мэдээллийн ашиглалт: Хэрэв та сонирхвол таны хувийн мэдээллийг хадгалах, боловсруулах дүрэм журмыг танилцуулъя. American Express-ээр дамжсан мэдээллээ нарийвчлан авахыг хүсвэл таны амьдарч буй улс, орон нутгийн хууль дүрэм, үйлчилгээг үзүүлж буй улсын хууль дүрмийн дагуу таны дэлгэрэнгүй мэдээллийг танд гаргаж өгнө. Хэрэв таны мэдээлэл тодорхойгүй, дутуу санагдаж байвал тодруулах хүсэлтээ илэрхийлж болно.

    Олон улсын гуйвуулга: Та болон таны гэр бүлийн хүн таны авч буй олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэлд хандахыг хүсвэл хууль дүрмийн дагуу таны мэдээлэлээр үйлчилнэ. Ямар ч тохиолдод таны мэдээлэл дүрэм журмын дагуу хамгаалагдана.

    Хариуцлага: American Express Группын бүх компаниуд болон бүх ажилтнууд дүрэм журмын дагуу л таны мэдээлэлд хандах, өөрчлөх боломжтой. Энэ зарчмыг бид бүх ажилтнууддаа сургаж, ярилцлага зохион байгуулдаг. Энэ журмыг зөрчсөн ажилтнууд ажлаас чөлөөлөгдөх хүртэл сахилгын арга хэмжээг авна. Эдгээр журмын зөрчлийг тэдний нэгжийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, салбарын хянагч, хууль хяналтын хэлтэс, нууцлал хамгаалалтын албанд болон санал, гомдол хүлээн авч шийдвэрлэх ажлын албанд мэдээлж болно.

    Хариуцлага хүлээх байдал: Таны мэдээлэлд хариуцлага хүлээх үүрэгтэй гуравдагч этгээд American Express Группын дүрэм журмыг Монголд сахиулахгүй байвал та дүрмээ биелүүлэхийг шаардаж, хяналт тавих эрхтэй. Бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар санал гомдол, хүсэлтээ илэрхийлэх нь бидний зохион байгуулалт, үйл ажиллагааг танд зориулан сайжруулахад үлэмж нэмэр болно. Хэрэв бидний танд хэлсэн хугацаанд санал, гомдол тань шийдвэрлэгдэж амжаагүй бол та манай дүрэм журмыг бидний эсрэг ашиглах эрхтэй. Орон нутгийнхаа мэдээлэл хадгалалт нууцлалын байгууллагад мэдээлбэл тухайн байгууллага манай хадгалалт нууцлалын дүрэм журам хэрэгжилтийн алдаа дутагдалыг сайжруулан оролцоог дэмжиж болно. Манай дүрмүүд таны хуулиар хамгаалагдсан эрхэнд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй бөгөөд мэдээллийн нууцлал болон бусад дүрэм журмуудад ямар нэгэн өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

Онлайн үйлчилгээний хэрэглэгчид нь нууцлалын журам, үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө. Журамтай танилцана уу.

© 2015 American Express Компани. Зохиогчийн эрхээр баталгаажсан.

© 2015 Голомт банк. Зохиогчийн эрхээр баталгаажсан.

American Express нэр, лого, картын загвар болон үүнд холбогдох бусад оюуны өмчийг American Express эзэмшинэ. Гэрээний дагуу худалдааны тэмдэгт, нэрийг Голомт банк ашиглах эрхтэй.

All users of our online services subject to Privacy Statement and agree to be bound by Terms of Service. Please review. 
© 2015 American Express Company. All rights reserved. 
© 2015 BDO Unibank, Inc. All rights reserved.
All users of our online services subject to Privacy Statement and agree to be bound by Terms of Service. Please review. 
© 2015 American Express Company. All rights reserved. 
© 2015 BDO Unibank, Inc. All rights reserved.
All users of our online services subject to Privacy Statement and agree to be bound by Terms of Service. Please review. 
© 2015 American Express Company. All rights reserved. 
© 2015 BDO Unibank, Inc. All rights reserved.