American Express Gold Card Product Detail

More Rewards American Express Card

Gold Card Main Image

Голомт Банкны American Express® Gold Card

Таныг илэрхийлэх Төгс карт

Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн
Олон Улсын, Төгрөг Долларын хосолсон валюттай
Зээлийн Эрх
Зээлийн өндөр эрх, Ухаалаг зарцуулалт
Аяллын иж бүрэн даатгалтай
Аяллын даатгалтай амар амгалан аялал
ВИП Хүлээлгийн Танхимд Тухлах
Priority Pass гишүүнчлэлийн картаар 600 гаруй ВИП хүлээлгийн танхимаар үйлчлүүлээрэй
at a glance category image

КАРТЫН ДАВУУ ТАЛ, НӨХЦӨЛ

 

Голомт банкны American Express Gold Card нь олон төрлийн хөнгөлөлт урамшуулалт, нэмэлт үйлчилгээтэй Дэлхийд нэр хүнд бүхий карт бөгөөд American Express Selects олон улсын сүлжээнд нэгдсэн байгууллагуудаас өндөр зэрэглэлийн үйлчилгээ, хөнгөлөлт урамшуулал бусад боломжуудыг авах боломжтой төгрөг долларын хосолсон валюттай, зээлийн эрхтэй, олон улсын карт юм. 

 

· Жилийн хураамж MNT 350.000

· Хугацаа 2 жил

· Зээлийн өндөр эрх

· Аяллын иж бүрэн даатгал

· Олон улсад онгоцны буудлын хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх “Priority Pass” карт

· Нууцлал хамгаалал өндөртэй

· 24 цагийн лавлах үйлчилгээ

 

 

Картын шимтгэл нөхцөл

Тавигдах шаардлага

ü 18-аас дээш насны

ü Голомт банкинд харилцах данс, хадгаламж эзэмшдэг байх

ü Зээлээ эргэн төлөх баталгаатай байх

Shopping Icon

ХУДАЛДАН АВАЛТ

American Express Selects

American Express Selects нь  карт эзэмшигчиддээ онцгой урашуулал, хөнгөлөлтийн өргөн сүлжээг санал болгож байна. Дэлхий даяарх зоогийн газар, дэлгүүр, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний газруудын санал болгож буй урамшуулалт үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг  offers.amexnetwork.com –д зочлон аваарай.

Membership Rewards®

American Express картаараа Голомт банкны картаар үйлчлэгч байгууллага, гадаадын худалдаа үйлчилгээний газруудад хийсэн 1 ам.долларын худалдан авалт, бүх төрлийн интернэт худалдан авалт бүрт 1 оноо цуглуулан тодорхой мөнгөн дүн бүхий эрхийн бичгийн эзэн болно.  Та эрхийн бичгээ ашиглан худалдаа, үйлчилгээний газруудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх, нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Худалдан авалтын хамгаалалт

Таны картнаас таны зөвшөөрөлгүйгээр эсвэл худалдаа үйлчилгээний байгууллагад андуурч хийгдсэн гүйлгээг бид цаг алдалгүй шийдвэрлэнэ.

travel benefits icon

АЯЛАЛ

Аяллын Даатгал

Та American Express карттай байхад санаа зовох зүйлгүй аялна. Учир нь карт эзэмшигчийн гадаад оронд зорчиход гарч болох бүхий л эрсдэлийг таны American Express карт бүрэн хариуцдаг.  Даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ  50,000 ам.доллар.

 

Аяллын иж бүрэн даатгалд: 

•    Гэнэтийн ослын эмчилгээний зардал

•    Нутаг буцах тээврийн зардал

•    Нислэг хойшлогдох, Ачаа тээш хоцроход гарах зардал

 

Дуудлагын утас /24 цаг/: 

 

+44 (0)20 7902 7405 /Европ/ 

+1 215 489 3785 /Америк/ 

+27 10 209 8300 /Африк/ 

+662 645 3932 /Ази Номхон далай/ 

 

+976-94097007 /Мандал Женерал Даатгал ХХК/

Priority Pass

Таны тав тух Бидний зорилт.

 

Priority Pass гишүүнчлэлийн карт танд нислэгээ хүлээнгээ 600 гаруй ВИП хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх боломжийг олгож байна. ВИП хүлээлгийн танхимд нислэгээ хүлээн амрахад тань туслах бүхий л зүйл бий, ажлаа хийх оффис орчинг ч бүрдүүлж өгсөн. 

Priority Pass картын эзэн болсноор хэдийд ч, агаарын тээвэр, нислэгийн зэрэглэл харгалзахгүйгээр ВИП хүлээлгийн танхимаар үйлчлүүлээрэй.

ВИП хүлээлгийн танхимуудын талаарх мэдээллийг  http://www.prioritypass.com/ -д зочлон аваарай.

Ухаалаг утас, I-pad-д зориулсан ВИП танхимын аппликэйшнийг татаж аваарай. 

Бидний харилцагчийн үйлчилгээний төв танд туслахдаа баяртай байх болно. 

Голомт банкны салбар нэгжүүдэд эсвэл Харилцагчийн үйлчилгээний лавлах төв +976-1800-1646-д хандана уу.

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.