American Express Green Card Product Detail

More Rewards American Express Card

Green Card Main Image

Американ Экспресс Ногоон Кредит Карт

Дэлхийн шилдэг брэнд

Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Олон Улсын, Төгрөг Долларын хосолсон валюттай
Зээлийн Эрх Зээлийн өндөр эрх, Ухаалаг зарцуулалт
Аяллын иж бүрэн даатгал Аяллын даатгалтай амар амгалан аялал
ВИП хүлээлгийн танхимд тухлах Priority Pass гишүүнчлэлийн картаар 600 гаруй ВИП хүлээлгийн танхимаар үйлчлүүлээрэй
at a glance category image

КАРТЫН ДАВУУ ТАЛ, НӨХЦӨЛ

 

Американ Экспресс Ногоон Кредит Карт нь төгрөг, ам.доллар хосолсон зээлийн уян хатан нөхцөлтэй карт юм.

ü Карт уншигч машин дээр хийсэн төлбөр тооцоо болон интернэт худалдан авалтын төлбөр хийхэд 45 хоног хүртэл хүү бодогдохгүй

ü Зээл эргэн төлөх доод хэмжээ 10%

 

Картын нөхцөл

Тавигдах шаардлага

ü 18-аас дээш настай

ü Голомт банкинд харилцах данс, хадгаламж эзэмшдэг байх

ü Зээлээ эргэн төлөх баталгаатай байх/p>

Shopping Icon

ХУДАЛДАН АВАЛТ

American Express Selects Network

Американ Экспресс Ногоон Кредит Картаар та Монгол Улсын өндөр зэрэглэлийн зочид буудал, дэлгүүр, ресторан, үйлчилгээний газруудаас 20 хувь хүртэлх хөнгөлөлт авах боломжтой. 

Мөн та дэлхийн 75 орны 10,000 гаруй аялал жуулчлал, ресторан, зочид буудал, тансаг зэрэглэлийн дэлгүүрээр хөнгөлөлт урамшуулалтай үйлчлүүлээрэй. 

Та өөрийн Американ Экспресс Ногоон Кредит Картаар төлбөр тооцоо хийхэд л хангалттай. Selects сүлжээнд хамрагдсан offers.amexnetwork.com сайтаас харна уу.

My Rewards®

 

Американ Экспресс Ногоон Кредит Картаараа Голомт банкны болон гадаадын карт уншигч машин дээр хийсэн төлбөр тооцоо, интернэт худалдан авалтын 2500₮ буюу 1.5$ тутамд 1 оноо цуглуулна.

ОНОО ЭРХИЙН БИЧИГ
5000 оноо 50,000₮
9000 оноо 100,000₮
17000 оноо 200,000₮
25000 оноо 300,000₮

 

Та оноогоороо эрхийн бичиг авч, энэхүү эрхийн бичгийн үнийн дүнтэй тэнцэх урамшууллыг 20-н худалдаа үйлчилгээний байгууллагуудаас авах боломжтой. Эрхийн бичгээр үйлчлүүлэх байгууллагуудын жагсаалтыг "My Rewards" каталогоос хараарай.


Оноо шалгах


Та өөрийн цуглуулсан оноог интернэт банкаар /www.egolomt.mn/, +976 1800-1646 лавлах төв эсвэл өөрт ойр салбараас лавлах боломжтой.

 

 

travel benefits icon

АЯЛАЛ

Аяллын иж бүрэн даатгал

 

Та Американ Экспресс Ногоон Кредит Карттай байхад санаа зовох зүйлгүй аялна. Учир нь гадаадад аялахад үүсч болзошгүй эрсдэлийг таны карт бүрэн хариуцна. Даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ 25.000$.

Даатгалын хамрах хүрээ

ü Гадаадад байх хугацаанд гэнэтийн осол гарсны улмаас учирсан эмчилгээний зардал

ü Ачаа тээш хоцрох

ü Нислэг хойшлогдох

 

 

Холбоо барих /24 цаг/

+ 44 (0)20 7902 7405 /Европ/

+1 215 489 3785 /Америк/

+27 10 209 8300 /Африк/

+662 645 3932 /Ази, Номхон далайн орнууд/

+976 7575 2000 /Мандал Даатгал ХХК/

 

 

ВИП хүлээлгийн танхимд тухлах

Таны тав тух Бидний зорилт.

Дэлхийн 120 орны 850 гаруй онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимаар нислэг хүлээх зуур үйлчлүүлж, тав тухтай аялах боломжийг Американ Экспресс Ногоон Кредит Картанд дагалдах Priority pass карт танд олгоно. Та энэхүү картыг ашиглан нислэгийн компани, зэрэглэл үл хамааран ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх боломжтой. Онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх хураамж болох 50$ нь Priority pass-тай байснаар хөнгөлөгдөж 27$ болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.prioritypass.com вэб хуудаснаас авна уу.

Бидний харилцагчийн үйлчилгээний төв танд туслахдаа баяртай байх болно. 

Голомт банкны салбар нэгжүүдэд эсвэл Харилцагчийн үйлчилгээний лавлах төв +976-1800-1646-д хандана уу.

Preferences on cookies American Express

American Express uses cookies to offer you a better digital experience on this site. Proceeding with navigation, authorize us to store and access cookies on your device. You can change your preferences at any time in the section "Managing Cookies" of our cookie policy.